CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжингийн агаар, усны чанар сайжирчээ

05-13-2019 16:20

 БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаар, усны бохирдлыг бууруулж, чанарыг нь сайжруулах арга хэмжээг сүүлийн жилүүдэд авч байгаа билээ. Нийслэлийн Байгаль орчныг хамгаалах газраас өнгөрсөн долоо хоногт танилцуулсан тайланд өгүүлснээр, агаарын чанарын үзүүлэлт сүүлийн зургаан сарын хугацаанд сайжирсан байна.
Тухайлбал, агаар дахь 2.5 микрограммаас бага голчтой хатуу ширхэглэгт тоосонцор буюу PM2.5 нь нэг шоо метр тутамд 51 мкг байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 12.1 хувиар буурсан тоо юм. Мөн серийн давхар исэл, азотын давхар исэл болон PM10 нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ 7.6, 8.2, 10.3 хувиар  тус тус буурчээ.
Хотын хэмжээнд хамгийн муу буюу тавдугаар зэрэглэлийн устай голын тоо 13.7 хувиар багасаж, нуур, цөөрмийн бохирдлын хэмжээ 10.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна
Агаар, усны чанарыг сайжруулах гурван жилийн төлөвлөгөөг 2018 онд батлан, үүнд чиглэн авсан арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгааг дээрх тайлангаас харж болно хэмээн Хятадын “Өдрийн сонин” онцлов.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ