CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шинэ буудалд анхны онгоц газардав

05-13-2019 11:58

Бээжин хотоос 46 км зайтай, өмнөд бүсэд шинээр сүндэрлэсэн Дашин олон улсын нисэх буудалд “China Southern” авиа компаний онгоц амжилттай газардлаа. Уг онгоц нь Бээжнгийн олон улсын нисэх буудлаас хөөрч тус буудалд буужээ. Air China, Xiamen Airlines зэрэг компаний онгоцууд маш удахгүй шинэ нисэх буудалд газардах юм байна. Шинэ буудлын эргэн тойрны ногоон байгууламж, ой төгөл нь 17800 га газрыг хамардаг.  Дашин олон улсын буудал 2021 он гэхэд жилд дунджаар 45 сая, 2025 он гэхэд дунджаар 72 сая зорчигчид үйлчилнэ гэсэн урьдчилсан тооцоотой үйл ажиллагаагаа эхлүүлж байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ