CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

2000-аад онд төрсөн залуус илүү эх оронч

05-13-2019 11:08

 Хятадын 2000 оноос хойш төрсөн залуус болон өсвөр насныхан өмнөх үеийнхнээсээ илүү эх оронч үзэлтэй талаар “Хятадын залуус” сонинд мэдээлжээ. Хятадын 31 мужийн 10 мянга гаруй залуусын дунд явуулсан цахим судалгааны дүнг харахад үндэстний хэмжээнд эх оронч үзлийн дундаж оноо 10-аас 9.18 байгаагаас 2000-аад онд төрсөн залуус 9.38, 1990-ээд онд төрөгсөд 9.21 гэсэн оноо авахаар хариултууд ирүүлсэн байна. Мөн 2000-аад онд төрөгсөд бусад үеийнхнээсээ илүү аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байгаа нь харагджээ. Судалгааг өнгөрсөн сарын 19-29-ний өдрүүдэд хийсэн аж.
“Хятадын сүүлийн 70 жилийн түүхэн дэх хамгийн бахархалт явдал юу вэ” гэсэн асуултад судалгаанд хамрагдагсдын 71 хувь нь “1949 онд Бүгд найрамдах улсаа тунхагласан явдал” хэмээн хариулсан бол 62.4 хувь нь “1978 оноос хойш иргэдийн амьдрал сайжирч, улс орны эдийн засаг үсрэнгүй хөгжсөн явдал” гэсэн байна. 2000-аад онд төрсөн залуус мөн бусад үеийнхнээсээ илүү буюу бараг 89 хувь нь марксизмыг дэмждэгээ илэрхийлжээ. Судалгаанд хамрагдагсдын 22.9 хувь нь 2000-аад онд, 44.5 хувь нь 1990-ээд онд төрсөн залуус аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ