CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Олимпийн чарганы зам лууны хэлбэртэй байна

05-13-2019 11:11

 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн чарганы уралдааны зам хятад домгийн луу адил хэлбэртэй байхаас гадна дэлхийн анхны 360 хэмт уралдааны мушгирсан зам болно гэж наадмын зохион байгуулах хорооноос мэдээллээ. Уг замын эргэлтийн хэсэг дээр тамирчид дээд тал нь 134.4 км/цаг хүртэл хурдлах гэнэ. Энэхүү аварга том бүтээн байгуулалтын байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг үр дагаврыг аль болох бага байлгах үүднээс Бээжингийн Яньчин дүүрэгт баригдаж буй чарганы төвийг олон улсад зөвшөөрөгдсөн дээд зэргийн стандартаар, хамгийн дэвшилт технологиор барьж байгуулж байгаа аж. Луут зам олимпийн наадмын дараа Хятадын Үндэсний чарганы спортын төв болох юм байна.
Бээжингийн өвлийн олимп болон паралимпийн нийт 52 барилгын 44-ийнх нь барилгын ажил эхэлжээ. Наадам болоход 1000-аад хоног үлдээд буй бөгөөд наадам хүртэлх 1000 хоногийг тоолж эхлэх ёслол өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 11-ний өдөр болсон юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ