Аугаа их ялалтын баярын сүрт жагсаал
( 15 / 26 )

Аугаа их ялалтын баярын сүрт жагсаал 2019 оны 05 сарын 10 өдөр 14:41

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 74 жилийн ой буюу Ялалтын баяр өчигдөр тохиосон. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт энэ дайнд 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь нь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан гэдэг тоон мэдээлэл байдаг. Түүнчлэн 60 сая гаруй хүн амь үрэгдсэний олонх нь эгэл жирийн энгийн иргэд байжээ. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар хүрсэн нь мөн л хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайнд тооцогддог юм. Дэлхийн хоёрдугаар дайн дууссан түүхэн тэмдэглэлт эл өдрийг ОХУ орон даяар сүр жавхлантайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Улаан талбайн ёслолын сүрт жагсаал бол энэ баярын гол утга учир юм. “Синьхуа” агентлагийн бэлтгэсэн баярын сүрт жагсаалын гэрэл зургийн сурвалжлагыг толилуулж байна.

Вы просмотрели все фото