CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Азийн соёлын наадамд Ши Жиньпин үг хэлнэ

05-10-2019 12:47

Хятад улсын төвийн суртал ухуулгын газрын дэд дарга, Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Линь энэ сарын 15-нд Бээжин хотноо эхлэх Азийн соёлын наадмын нээлтэд Хятад улсын дарга Ши Жиньпин үг хэлж, зарим арга хэмжээнүүдэд биечлэн оролцоно” хэмээн мэдэгдлээ.
Камбож, Грек, Сингапур, Шри Ланка, Армен, Монгол зэрэг орны төр засгийн тэргүүн нар, ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагын тэргүүн нар хуралд, Азийн 47 орон болон бусад орны төлөөлөгчид холбогдох арга хэмжээнд оролцоно. "Азийн соёл иргэншлийн туршлага солилцох, хувь заяаны хамтын цогц" уриан дор зохиогдох Азийн соёлын наадам нь хурал чуулган, салбар форум, Азийн соёлын карнавал, Азийн соёлын долоо хоног зэрэг арга хэмжээнээс бүрдэж байгаа юм. Мөн Азийн биет бус соёлын өвийн үзэсгэлэн, Азийн уран бүтээлийн бүтээлийн үзэсгэлэн зэрэг соёл урлагийн бусад арга хэмжээнүүд ч болох юм.
Дэлхийн хүн амын гуравны хоёр хувь нь Ази тивд оршдог бөгөөд 1000 гаруй үндэстэн, 47 орон, Исламын, Христийн, Энэтхэгийн, Хятадын гээд олон соёл иргэншлүүд байдаг, олон соёл иргэншлийн өлгий юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ