CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Лю Хэ зөвшилцөл хийхээр Вашингтонд очив

05-10-2019 12:42

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн Дэд ерөнхий сайд, Хятад, Америкийн эдийн засгийн иж бүрэн зөвшилцлийн Хятадын талын ахлах төлөөлөгч Лю Хэ Америкийн талтай эдийн засаг худалдааны XI зөвшилцлөө хийхээр 9-нд Вашингтонд хүрэлцэн очлоо.
Тэрээр Америкт очсоныхоо дараа хэвлэлд хандан “Би чин сэтгэлээсээ хэлэлцээрийг үргэлжлүүлхээр Вашинтон хотод ирлээ. Өнөөдөр Хятад Америк хоёр орны хооронд эдийн засаг худалдаатай холбоотой онцгой нөхцөл байдал үүсээд байна. Америкийн талтай санал бодлоо уян хатан, илэн далангүй солилцохыг хүсэж байна. Талууд худалдааны зарчмыг баримтлан бодитоор оршиж байгаа асуудалд шийдэл гаргахаар хамтран ажиллах нь зүйтэй. Гаалийн татварыг өсгөх нь асуудлыг шийдвэрлэх гарц биш, энэ нь Хятад, Америкийн алинд нь ч ашиггүй, дэлхий дахинд ч ашиггүй юм” гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр