CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадын цөөнх үндэстнүүдийн соёлыг хилийн чанадад дэлгэв

05-10-2019 14:29


Хятадын цөөн тоот үндэстнүүдийн зан заншлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн Латви улсын нийслэл Рига хотод өчигдөр нээлтээ хийлээ. Хоёр хоног үргэлжлэх үзэсгэлэнг Швейцарь дахь Хятадын худалдааны танхим зохион байгуулж байгаа аж. Үзэсгэлэнд Төвд, Уйгар, Монгол үндэстэн хүмүүсийн ааль байдал, зан заншил хийгээд Төвд, Шиньжян, Өвөр Монгол гэх мэт бүс нутгийн байгалийн үзэмжийг 64 гэрэл зургаар дамжуулан дэлгэн үзүүлжээ. Энэ нь Латвийн ард түмэнд Хятад, тэр дундаа Хятадын цөөн тоот үндэстнүүдийн соёл урлагийн талаар ойлголт, мэдээлэл өгөх зорилготой гэнэ.
 Дашрамд дурдахад, Латви нь Балтын тэнгисийн орнуудаас хамгийн түрүүнд Хятад улстай “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр