CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Эмэгтэйчүүдийн ертөнц”-ийн цорын ганц эр

05-10-2019 14:27

Хайнань мужийн Саньяа хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн эмнэлгийн мэс заслын тасгийг зорьж очсон хэн боловч нэгэн эрэгтэй сувилагчийг ядах юмгүй олно. Түүнийг Ван Гуобинь гэнэ. Тэрбээр “Эмэгтэйчүүдийн ертөнц”-ийн цорын ганц эр хүн.

Ван Гуобинь 2013 оны зургадугаар сард сувилагч мэргэжил эзэмшин төгсчээ. Харин 2016 оны гуравдугар сараас Саньяа хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн эмнэлэгт ажиллах болсон байна. Эмнэлгийнхээ цорын ганц эрэгтэй сувилагчийн хувьд хүч тэнхээ, тэсвэр хатуужил шаардсан бүх л хүнд хэцүү үүргийг тэрбээр хүлээдэг. Ван Гуобинь “Урьд нь “Цорын ганц” гэдэг үг намайг цухалдуулдаг байсан. Одоо бол харин ч бахархалтай санагддаг. Тиймээс ч эрэгтэй сувилагч нарыг энэ том гэр бүлд маань нэгдээсэй гэж хүсэж байна” хэмээн ярьжээ. Тэрбээр мөн “Би нийгэм хөгжихийн хэрээр энэ мэргэжлийн ач тусыг хүмүүс илүү сайн ойлгож, эрэгтэй сувилагчдын ажиллах цар хүрээ, ажлын байр илүү нэмэгдэнэ гэдэгт итгэдэг. Мөн илүү олон эрчүүдийг сувилагчийн мэргэжил эзэмшээсэй гэж хүсэж байна” гэжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр