CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

308 төсөлд 252 тэрбум юанийн хөрөнгө орууллаа

05-09-2019 11:13

 Дижитал Хятад улсыг байгуулах нь хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Фүжөү хотноо энэ сарын 6-нд нээлтээ хийсэн бол өчигдөр хаалтын арга хэмжээ боллоо. Гурван хоног үргэлжилсэн тус дээд хэмжээний уулзалтаар нийт дижитал эдийн засгийн 587 төсөл хэрэгжүүлж, үүнд нийт 456.9 тэрбум юанийн хөрөнгө оруулахаар болсон байна. Эдгээрээс 308 төсөлтэй нь гэрээ байгуулж, 252 тэрбум юанийн хөрөнгө оруулжээ.
Дижитал Хятад улсыг байгуулах нь дээд хэмжээний уулзалтаар цахим засаглал, дижитал эдийн засаг, ухаалаг нийгэм, аж үйлдвэрлэлийн сүлжээ гэх мэт олон сэдвийн хүрээнд форум зохион байгуулагдаж, 29 яам, 31 муж, бүс, хот, 23 академич, гадаадын дөрвөн эрдэмтэн, алдартай аж ахуйн нэгжийн удирдлага зэрэг 1500 орчим хүн оролцож, шинжлэх ухаан, технологийн ерөнхий чиг хандлагын талаар илэн далангүй ярилцаж, харилцан туршлага солилцон, үр дүнгээ хуваалцлаа. Түүнчлэн үзэсгэлэн яармагт 31 муж, бүс, хот болон Хонконг, Макао, Тайванийн бүс нутгийн нийт 421 засаг захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 8-ны үд дунд л гэхэд үзэсгэлэнд оролцсон хүний тоо 157000 даваад байжээ. Дижитал Хятад улсыг байгуулах нь дээд хэмжээний уулзалт өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр