CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

158 цахим эмнэлэг нээжээ

05-09-2019 12:42

 БНХАУ-ын буйд, хөдөө орон нутагт эмнэлгийн үйлчилгээний хүртээмж муу байдгаас цахимаар үзлэг, эмчилгээ хийх, зөвлөгөө өгөх нь сүүлийн жилүүдэд олширч буй. Тэгвэл орон нутгийн захиргаа, Эрүүл мэндийн яамтай хамтран эмнэлгийн үйлчилгээ тэр бүр авч чадахгүй хүмүүст тусалж эхэлжээ.
Эрүүл мэндийн асуудлаарх улсын хорооны ажилтан Мао Чюньань “Цахим Хятад” II чуулганы үеэр энэ талаар онцолж, орон даяар 158 цахим эмнэлэг, зөвлөгөөний төв байгуулсан талаар мэдээллээ. Одоогоор 19 муж, мужийн хэмжээний хотод иргэд онлайнаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг авч байна.
Цахим эмнэлгийг хөгжүүлэх, орон нутгийн эмнэлгийн хангалт, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, тоног төхөөрөмж болоод мэдээлэл, харилцаа, шууд дамжуулах сүлжээний хүчин чадлыг сайжруулахад Засгийн газар 670 сая юань буюу 99 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө зарцуулсан аж.
Цахим эмнэлэгт хандсан иргэд зөвлөгөө авах, өвчнийхөө оношийг тогтоолгох, анхан шатны тусламж, эмчилгээний өмнөх ба дараачийн шатны хяналтанд хамрагдах зэрэг үйлчилгээг авах боломжтой.
Үүний зэрэгцээ хоёр, гуравдугаар зэрэглэлийн буюу хамгийн нарийн эмчилгээ хийдэг, төрөлжсөн эмнэлгүүдэд цахим үйлчилгээний тасаг нээхээр төлөвлөж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ