CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хүүхдүүд бээжин дуурь тогложээ

05-09-2019 11:11

Бээжин хотын Дунчэн дүүргийн Дэншикоу бага сургуулийн сурагчид энэ сарын 8-нд буюу өчигдөр бээжин дуурийн тусгай үзүүлбэр үзүүлсэн байна. Уг үзүүлбэрт тус сургуулийн 99 сурагч оролцож, тайзнаа дүр бүтээжээ. Дэншикоу бага сургууль нь өдийгөөс таван жилийн өмнө буюу 2013 онд бээжин дуурийн холбоо байгуулсан аж. Ийн сургуулийн бүс болон бүх түвшний ангид бээжин дуурийн хичээл заах болжээ.
 Дашрамд дурдахад, бээжин дуурийг Хятадын үндэсний соёлын охь дээж хэмээн үздэг бөгөөд 2010 онд ЮНЕСКО-гийн дэлхийн хэмжээний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр