CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хуучин автомашин экспортолж эхэлнэ

05-09-2019 12:49

 БНХАУ-д өмнө нь хэрэглэж байсан, хуучин автомашин, суудлын тэрэгний экспортыг зөвшөөрчээ. “Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар, эхний ээлжинд Бээжин, Шанхай, Тяньжин зэрэг 10 хот, мужийн хэмжээнд хуучин машины экспортыг зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа юм.
Тус улсын Худалдааны яамнаас өнгөрсөн даваа гаригт хийсэн мэдэгдлээс харвал, хуучин автомашины экспортын зах зээлээс их хэмжээний ашиг олох, энэ чиглэлд цөөнгүй улс, бүстэй хамтран ажиллах боломж бий аж. Тавдугаар сарын 5-наас албан ёсоор хэрэгжиж эхэлсэн уг зөвшөөрлийн дагуу гадагш нийлүүлэхээр төлөвлөж буй хуучин автомашинд техникийн үзлэг хийн,  аюулгүй байдлын хяталтад оруулж, зөвшөөрөл олгох журам үйлчилнэ.
Нөгөө талаас, хуучин автомашины худалдааны орчинг сайжруулах, гаалийн татвар, хураамжийг нарийвчлан тогтоох ажлыг Гаалийн ерөнхий газартай хамтран хийх юм. Энэ дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн оны байдлаар 13.8 сая хуучин автомашин дотоодын зах зээлд худалдаалагдсан бөгөөд хуучин машины худалдааны цахим талбар, жуулчлалын үйлчилгээ хүрээгээ тэлсээр байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ