CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

50 мянган малчин өрхийн жорлонг шинэчилнэ

05-09-2019 14:45

 Хятадын ӨМӨЗО-ны албаныхан иргэдийн амьдрах нөхцөл, эрүүл ахуйг сайжруулах бодлогынхоо хүрээнд энэ жилийн дотор 50 мянган малчин өрхийн жорлонг шинэчлэхээр болжээ. Орчин цагийн боловсон жорлонгүй малчин өрх бүрт 3000 юань өгч, жорлонгоо засаж шинэчлэхэд нь туслах аж.
Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “жорлонгийн хувьсгал” гэгдсэн өргөн хүрээтэй ажлыг ӨМӨЗО-ны засаг захиргаа 2015 оноос хойш орон нутагтаа, тэр дундаа алслагдсан бүс нутгуудад хэрэгжүүлж байгаа юм. Хятадын төв Засгийн газраас 2020 он гэхэд 64 мянга орчим жорлонг шинэчлэх юм уу, шинээр барина, ялангуяа аялагч жуулчид олноороо очдог газруудын эрүүл ахуйг сайжруулна гэсэн зорилт тавиад буй. Уг зорилтыг биелүүлэхэд дор хаяж нэг тэрбум ам.доллар зарцуулна гэсэн тооцоо гарчээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ