CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Азийн соёлын наадам сүлд дуутай боллоо

05-09-2019 14:47

 Ирэх лхагва гаригт Бээжин хотноо эхлэх Бүх Азийн соёлын наадам, Азийн соёл иргэншлийн зөвлөгөөний зохион байгуулах хорооноос уг наадмын сүлд дуу “Бидний Ази” нэртэй бүтээлийг албан ёсоор танилцууллаа. Азийн улс орнуудын түүхэн өв, урлаг соёлын солилцоог дэмжих, нэгэн чигт хамтын ирээдүйг цогцлооход чиглэсэн дээрх наадмыг Хятадын Төв радио, телевиз ивээн тэтгэж буй бол Азийн бараг бүх улс, бүс нутгаас төлөөлөгчид оролцох аж. “Бидний Ази” дууг наадамд оролцох улс орнуудын хамтлаг, дуучид хамтран амилуулахаар болжээ.
Азийн соёл иргэншлийн их чуулганыг зохион байгуулах санаачилгыг Хятад улсын дарга Ши Жиньпин 2015 онд Боаогийн форумын үеэр анх танилцуулсан байна. Энэ оны Бүх Азийн наадамд Азийн орнуудын төрийн тэргүүн, эрх баригчдаас гадна олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох аж. Азийн соёл иргэншлийн зөвлөгөөнөөр гол их хурлаас гадна зургаан салбар хуралдаан, Азийн соёл иргэншлийн долоо хоног, ази хоолны фестиваль зэрэг олон үйл ажиллагаа мөн зохиогдохоор болжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ