CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Томоохон хотуудын усны чанарт судалгаа хийжээ

05-08-2019 14:11

 Хятадын Экологи, байгаль орчны яам улсын хэмжээнд гадаргын усны судалгаа явуулж, томоохон хот суурингуудын усыг шинжилсэн тайлан мэдээгээ танилцууллаа. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ажиглалт, судалгааны 1940-өөд станцаас ирүүлсэн мэдээг нэгтгэхэд Хятадын томоохон хот суурингуудын 74.3 хувь нь сайн чанарын устай гэсэн тооцоо гарчээ. Энэ нь түрүү жилийн мөн үеийнхтэй харьцуулахад найман хувиар сайжирсан үзүүлэлт аж. Харин хамгийн бохир буюу Тавдугаар зэрэглэлийн устай газрын хэмжээ зургаан хувьтай гарсан нь өмнөх жилийнхээс 3.6 хувиар буурсан тоо гэнэ.
Хамгийн цэвэрхэн устай бүс нутгаар Гуанси-Жуаны өөртөө засах орон топ 30 хотын 11-ийг нь эзэлсэн үзүүлэлтээр шалгарсан ч Сычуань мужийн Яань хот жагсаалтыг тэргүүлсэн байна. Харин хамгийн олон буюу зургаан хот нь усны чанар муу хотуудын сүүл мушгисан 30 хотын жагсаалтад багтсан үзүүлэлтээр Шанси муж хамгийн бохир устай мужаар нэрлэгджээ. Тус мужийн Люйлян хот хөрсний болон гадаргын ус нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэгдэн жагсаалтын хамгийн сүүлд бичигдсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр