CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Тайваньд бэлэглэсэн пандануудыг 20 сая гаруй хүн үзжээ

05-08-2019 14:17

 Хятадын эх газраас Тайваньд бэлэглэсэн хулсны баавгай “Туаньтуань” (эр) болон “Дуаньдуань” (эм) нар Тайваний амьтны хүрээлэнд 10 гаруй жил амьдарч байгаа аж. Энэ хоёр хулсны баавгайг үзэхээр олон хүмүүс зорин очдог гэнэ. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар л гэхэд хоёр пандаг нийт 20 сая гаруй хүн үзсэн гэсэн тооцоо гарчээ. “Туаньтуань” болон “Дуаньдуань” нарыг 2008 оны арванхоёрдугаар сард анх эх газраас Тайваньд бэлэглэсэн байна. Тухайн жилийнхээ Цагаан сарын шинийн 1-ний өдрөөс эхлэн хулсны баавгайнууд Тайванийн иргэдтэй “уулзаж” эхэлжээ.
 Сонирхуулахад, хулсны баавгай нь саяхныг хүртэл нэн ховордсон амьтны тоонд багтаж, БНХАУ-д л цөөхөн тоогоор үлдээд байсан юм. Харин Хятадын Засгийн газар хулсны баавгайг хамгаалах, өсгөх, үржүүлэх ажлыг олон жил үр дүнтэй хийж гүйцэтгэсний үр дүнд өнгөрсөн 2016 онд нэн ховордсон амьтны тооноос хасаж чаджээ. 2007 оны байдлаар 1600 орчим хулсны баавгай тоологдож байсан бол 2016 онд 2060 хүрч, жилээс жилд уг амьтны тоо толгой нэмэгдэх болсон юм. Түүнчлэн Хятадад Хулсны баавгай үржүүлгийн газар хүртэл байгуулагдаад байгаа билээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ