CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадын Аялал жуучлал, соёлын өдрүүдийг тэмдэглэнэ

05-08-2019 15:31

 Хилийн чанад дахь Хятадын 34 соёлын төв, аялал жуулчлалын 19 газар хамтран энэ сарын 15-наас ирэх сарын 30-ны өдрийг дуустал Хятадын Аялал жуулчлал, соёлын өдрүүдийг 40 гаруй улсад зохион байгуулахаар болжээ. Энэхүү өдрүүдийн хүрээнд нийт 200 гаруй үйл ажиллагаа, түүний дотор Хятад орны байгалийн сайхныг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, аялал жуулчлалын яармаг, олон салбарын илтгэл, чуулган, залуусын хэлэлцүүлэг зэрэг ажлууд зохиогдох аж.
“Төсөөллийн цаадах Хятад орон” уриатай энэхүү нэгдсэн үйл ажиллагааг гадаадын аялагч, жуулчдыг илүү олноор нь татах, олон улсад Хятадын соёл урлаг, үүх түүхийг сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулж байна. Хятадын Аялал жуулчлал, соёлын өдрүүдийн хүрээнд Испанийн нийслэл Мадрид, Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотуудад Хятадын шаазан урлалын үзэсгэлэн зохиогдох бол Шинэ Зеланд, Данийн томоохон хотуудад Хятадын уламжлалт анагаах ухааныг таниулсан үзэсгэлэн яармаг гарах аж. Харин Токио, Сингапур, Будапешт хотуудад аялал жуулчлалын үзэсгэлэн, түүний дотор Хятадын мужуудын танилцуулга дэлгэгдэх бол зөвхөн Их Британид гэхэд илтгэл, хэлэлцүүлэг, урлагийн тоглолт, үзэсгэлэн зэрэг нийт 11 үйл ажиллагаа зохиогдохоор болжээ. Хятад улсын Их Британитай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож буй аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ