CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тосны бохирдлыг цэвэрлэх шинэ бодис гарган авчээ

05-08-2019 15:33

 Хятадын эрдэмтэд биомиметик полипропилен хэмээх хуванцараас ус, тосыг ялгах нэгэн зүйл хөөс гарган авсан нь үйлдвэрлэлийн бохирдолд их хэмжээгээр байх тос, нефть зэргийг салгаж цэвэрлэх шинэ дэвшилтэт арга гэгдэж байна. Ус, тосыг ялгах, томоохон үйлдвэрээс алдагдсан тосны бохирдлыг цэвэрлэх хэд хэдэн арга бий ч ихэнх нь өртөг зардал ихтэй, эрчим хүчний хэрэглээ өндөр, зарим нь өөр төрлийн бохирдол шинээр үүсгэдэг гэх шалтгаанаар өргөн хэрэглэгддэггүй аж. Харин Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Нинбогийн Материалын технологи, инженерийн хүрээлэнгийн багш, эрдэмтдийн гаргаж авсан дээрх хөөсөрхөг бодис нь зөгийн сархинаг шиг бүтэцтэй бөгөөд ямар ч хатуу гадарга дээрх тосыг сайтар шүүж, тосны хүчийг сулруулдаг байна. Одоогоор хийгдээд буй хэд хэдэн туршилтаас харахад мөнхүү бодисыг хольсон тостой хаягдлаас усыг нь ялгаж авах тун хялбар байгаа аж.
Шинэ бодисыг бүтээсэн эрдэмтэн судлаачдын баг шидэт хөөсийг боловсруулж, гаргаж авсан аргадаа зохиогчийн эрх авах хүсэлт гаргаад байна. Энэхүү бодисын судалгааны ажлын дүн олон улсын “Химийн инженерчлэл” (Chemical Engineering Journal) сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэгджээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ