CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тавдугаар сарын 4-ний хөдөлгөөнд зориулан шуудангийн марк гаргав

05-07-2019 14:53

Тавдугаар сарын 4 бол Хятадын залуучуудын баярын өдөр. Хятадын Шуудангийн газар энэ өдрийг тохиолдуулан “Тавдугаар сарын 4-ний хөдөлгөөн-100 жилийн ой” хэмээх дурсгалын марк хэвлэжээ. Энэ марк нь багцандаа хоёр ширхэгтэй бөгөөд тус бүртээ нэртэй. Тодруулбал, нэг нь “Тавдугаар сарын 4-ний уламжлал”, нөгөө нь “Шинэ эрин үеийн байгуулалт” гэнэ. Маркны нэгийнх нь үнэ 1.20 юань бол нийлээд 2.40 юань аж.
 Сонирхуулахад, тавдугаар сарын 4-ний хөдөлгөөн гэдэг нь 1919 онд болсон улс төр, соёлын хөдөлгөөн юм. Тухайн үед Хятад улс Версалийн тунхагт элсэн орсныг эсэргүүцэн оюутан залуус жагсаалыг нийслэл Бээжин хотын Тяньаньмэний талбайд зохион байгуулжээ. Учир нь Версалийн гэрээний дагуу Шандунь мужийг Японы талд шилжүүлэхээр болоод байсан аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ