Ази киноны долоо хоног болно
05-07-2019 15:06
Энэ сарын дундуур БНХАУ-ын Бээжин хотод Азийн иргэншлүүдийн талаарх хэлэлцүүлэг хурал болох тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Энэ арга хэмжээг тохиолдуулан Бээжин, Шанхай, Гуанжөү, Чэндү, Сиань зэрэг томоохон хотод тавдугаар сарын 16-23-ны өдрүүдэд “ази киноны долоо хоног” өдөрлөгийг зохион байгуулах юм.
30 гаруй орны 60 орчим найруулагчийн шинэ, содон бүтээлүүдийг кинотеатруудад гаргахын зэрэгцээ уран бүтээлчдийн сэдэвчилсэн уулзалт, туршлага солилцох арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж буйг онцолжээ.
Тухайлбал, Бээжин хотод энэ сары 16-нд болох кино уран бүтээлчдийн хэлэлцүүлэгт Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Вьетнамын уран бүтээлчид, тэр дундаа Энэтхэгийн нэрт жүжигчин Аамир Кхан, Оросын найруулагч Федор Бондарчук, Японы найруулагч Ёжи Ямада болон Ираны найруулагч Мажид Мажиди нар хүрэлцэн ирж оролцоно.