CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөдөлмөрчдийн баяраар 195 сая хүн дотооддоо аялжээ

05-07-2019 14:51

 Майн баяр буюу Хөдөлмөрчдийн баяраар Хятад улсад дөрвөн хоногийн бүх нийтийн амралт зарлагдсан. Тэгвэл Хятадын Соёл, аялал жуулчлалын яам болон холбогдох байгууллагынхан тус амралтын үеэр 195 сая хятад хүн дотооддоо аялсан талаар мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 13.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн эдгээр иргэдийн оруулсан орлого нь 117.67 тэрбум юань хүрч, 2018 оныхоос даруй 16.1 хувиар нэмэгдсэн байна.
 Статистикаас харахад, “Тавдугаар сарын 1”-ний амралтаар хятадууд гэр бүлээрээ голдуу аялсан бөгөөд соёл урлагийн үзвэр, амралтын газар, ресторануудаар илүү үйлчлүүлжээ. Мөн соёл, аялал жуулчлалын салбарт 501-1000 юань зарцуулсан нь хамгийн их буюу нийт зардлын 38 хувийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн аялагчдын гэрээсээ гадуур явсан хугацаа дунджаар 2.25 хоног байжээ. Энэ нь Ханш нээсэн баярын амралттай харьцуулахад 9.5 хувиар өссөн үзүүлэлт аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр