CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Оюуны өмчид ээлтэй хотыг нэрлэлээ

05-07-2019 15:08

 Оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах тогтолцоо илүү хөгжсөн, энэ төрлийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэж буй хотуудыг нэрлэлээ. БНХАУ-ын Оюуны өмч, зохиогчийн эрхийн газраас гаргасан тайланд өгүүлснээр Гуандун муж, Бээжин хот, Жяньсу муж энэ үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлдэг аж.
Зохиогчийн эрх авсан ерөнхий тоо, оюуны өмчийг хамгаалах үйл ажиллагааны үр дүн, зохиогчийн эрхийг зөрчсөн тохиолдлын тоо, үүнийг хэрхэн шийдвэрлэсэн зэрэг үндсэн үзүүлэлтээр хятадын 31 муж, хот, бүсийг эрэмбэлж үзэхэд нийслэл Бээжин хот тэргүүлж, Жяньсу, Гуандун муж удаалж, Жэжянь, Шаньдун, Шанхай, Сычуань тэдний араас бичигдсэн байна.
Энэ дашрамд дурдахад, оюуны өмч, зохиогчийн эрх авсан үзүүлэлтээр БНХАУ дэлхийд тэргүүлж, хамгийн олон бүтээгдэхүүн, үйлчилгээ, бүтээлүүдийг бүртгүүлдэг ч оюуны өмчийг хулгайлах, бүтээлүүдийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, тараах, хулгайгаар хэвлэн худалдах зэрэг үзэгдэл цөөнгүй гардаг.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ