CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын төмөр замаар нэг өдөрт үйлчлүүлсэн хүний тоо 17 сая хүрлээ

05-07-2019 14:54

 Хятадын Төмөр замын газар Хөдөлмөрчдийн баярын амралт буюу дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 4-ны хооронд 68.2 сая хүн тээвэрлэх урьдчилсан тооцоо гаргаад байсан юм. Тэгвэл тус тооноос даруй 4.5 саяаар их буюу давхардсан тоогоор 72.7 сая зорчигч тээвэрлэсэн талаар мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 11.2 саяаар их буюу 18.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн өдөрт дунджаар 14.53 сая зорчигч тээвэрлэсэн байна.
Харин тавдугаар сарын 1-нд Хятадын төмөр зам хамгийн их буюу давхардсан тоогоор 17.423 сая зорчигч тээвэрлэжээ. Энэ нь анх удаа нэг өдөрт үйлчлүүлсэн хүний тоо 17 саяыг давсан үзүүлэлт төдийгүй шинэ дээд амжилт аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр