CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эзэнгүй арлуудыг худалдана

05-06-2019 15:17


Хятадын зүүн өмнөдийн Гуандун мужийн захиргаа хүн амьдран суудаггүй, ямар нэг байдлаар ашиглагддаггүй, эргээс холгүй орших жижигхэн арлуудаа аялал жуулчлал, ачаа тээвэр, загас агнуур, урлаг соёл зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулах хувь хүн болон албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд худалдах шийдвэр гаргажээ. Тус мужийн Байгалийн нөөцийн албанаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар худалдан авсан арлаа хоёр жилийн дотор хөгжүүлэх санхүүгийн чадамжтай, мужийн захиргааны бодлоготой нийцэх төсөл боловсруулсан хэн ч 50 жилийн гэрээгээр арал эзэмшигч болох боломжтой аж.
Одоогоор Хятадын хэмжээнд хүн оршин суудаггүй, дэд бүтэц хөгжөөгүй нийт 176 арал байгаагаас 60 нь Гуандун мужийн нутагт хамаарч байна. Тэднээс 26-г нь
арилжааны зориулалтаар ашиглаж болно гэсэн шийдвэрийг Хятадын Төв Засгийн газар 2011-2017 оны хооронд гаргажээ. 2011 оны 11-р сард Жэжян мужийн Даюүаньюү арлыг 50 жилийн хугацаатай 20 сая юаниар худалдсан нь Хятадын түүхэн дэх арилжааны зориулалтаар эзэнгүй арал зарсан анхны тохиолдол болсон аж.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ