CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

ОХУ-д нисэх онгоц шатжээ

05-06-2019 15:14

 Энэ сарын 5-нд ОХУ-ын нийслэл Москва хотоос Мурманскийн чиглэлд хөөрсөн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц техникийн саатлаас болж дөчин минутын дараа буцан, Шереметьевийн нисэх буудалд ослын буулт хийх үедээ дэлбэрчээ. Онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван гишүүн явснаас 41 хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болов. Амь үрэгдэгсдийн дунд хоёр хүүхэд байна. Ослын нөхцөл байдлыг шалгасны дараа тодорхой дүнгнэлт гаргана гэж холбогдох байгууллага мэдэгдлээ. Урьдчилсан таамгаар агаарт аянганд цохиулсан байх магадалалтай байгаа юм байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ