CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Чайна Юнионпэй”-гийн гүйлгээ 40 хувиар өсөв

05-06-2019 15:09

Тавдугаар сарын амралтын өдрүүдээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд нийт 2.4 сая жуулчин амарч зугаалсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байна. Хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдийн удирдах газраас мэдээлж буйгаар, энэ сарын 1-4-ний хооронд Хааны зуны ордон, Бэйхай, Хоухай зэрэг томоохон 11 цэцэрлэгт хүрээлэнд хоногт дунджаар 600 мянган хүн очсон нь бүтэн жилийн үзүүлэлттэй харьцуулахад 40 хувиар нэмэгдсэн тоо ажээ.
Үүний зэрэгцээ Шанхай болон бусад томоохон хотын цэцэрлэгт хүрээлэнд очсон хүмүүсийн тоо ч эрс нэмэгдсэн байна. Олон улсын хөдөлмөрчдийн баяраар хүмүүсийн хамгийн их очсон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нэрлэбэл, Зуны ордон, Тэнгэрийн сүмийн цогцолбор, Бээжингийн амьтны хүрээлэн тэргүүлж буй. Мөн бусад түүх, соёлын дурсгалт газрууд ч ердийнхөөс ачаалал ихтэй байж, дотоод, гадаадын жуулчин олноор хүлээн авчээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ