CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад хүүхдүүдийн талаас илүү нь хараа муутай

05-06-2019 15:05

 Хятад улс миопия буюу холын хараа муудах гажигтай иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг. Тэгвэл тус улсын Үндэсний эрүүл мэндийн хорооноос явуулсан хамгийн сүүлийн судалгаагаар энэ нь бага насны хүүхэд, өсвөр насныхны дунд бүр ч газар авч, өнгөрсөн оны байдлаар 16 хүртэлх насны хятад хүүхдүүдийн талаас илүү нь миопиятайн дээр тэдний 21.9 хувь нь хасах зургаа болон түүнээс дээш зэрэгтэй харааны шил зүүж байна гэсэн тооцоо гарчээ. Үүнд хот суурин газрын амьдралын хэв маяг, нойргүйдэл, хичээлийн ачаалал, электрон төхөөрөмжийн хэтийдсэн хэрэглээ голлон нөлөөлж байна. Холын харалган, хугарлын гажиг зэргээр нэрлэгддэг миопия нь бүрэн эмчлэгдэхгүй ч урьдчилан сэргийлж болох эмгэг юм.
Бага насны хүүхэд, өсвөр насныхан өдөрт дор хаяж хоёр цаг буюу долоо хоногт 10 цаг биеийн тамираар хичээллэж, ухаалаг гар утас, компьютер ашиглаагүй үедээ нүдний дасгал хийж байх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Хятадын Боловсролын яам, Үндэсний эрүүл мэндийн хороо хамтран өнгөрсөн жилээс нэгэн томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь 2030 он гэхэд холын хараа муутай зургаан настнуудын тоог гурван хувиас, дунд болон ахлах сургуулийнхны тоог 60, 70 хувиас хэтрүүлэхгүй байхад чиглэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр