CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Шэньжэньд 5G сүлжээний 7000 станц байгуулна

05-06-2019 15:11

 БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотын технологийн төв тавдугаар үеийн 5G сүлжээний 7000 станцыг энэ ондоо багтаан байгуулахаар ажиллаж буйг “Синьхуа” уламжлав. Хотын Мэдээллийн технологи, аж үйлдвэрийн газрын мэдээлж буйгаар, тэд 2020 он гэхэд 5G сүлжээг арилжаа, бизнесийн чиглэлээр ашиглах, мөн сүлжээг дэмжих чадвартай терминалууд зориулсан хэрэглэгчийн карт гаргахаар төлөвлөж байна.
Мөн 5G сүлжээнд ажиллах ухаалаг гар утас, таблетын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний судалгаанд анхаарлаа хандуулж ажиллах аж. Технологи, үйлдвэрлэлийн нэгэн том зах зээл гэгддэг Шэньжэнь хотын технологийн төв цаашид ч 5G сүлжээний зах зээлд өрсөлдөх чадвартай, хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх, аж үйлдвэр, бизнес, худалдааны салбарт уг сүлжээг далайцтай нэвтрүүлэхэд чиглэсэн судалгаанд юуны түрүүнд анхаарч буй аж.
Энэ дашрамд өгүүлэхэд, Гуандун мужийн олон улсын Байюнь нисэх буудал, Шанхайн Хунчяо төмөр замын буудалд  5G утасгүй сүлжээг тус тус нэвтрүүлээд байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ