CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Аварга том солир дэлхийтэй зөрнө

05-06-2019 15:16

 Апофис-99942 нэрт аварга том солир 2029 оны дөрөвдүгээр сарын 13-ны орчим дэлхийтэй ойрхон зөрөх тухай АНУ-ын Үндэсний Агаар, сансар судлалын захиргаа буюу НАСА-гаас мэдээллээ. Эртний Египетийн мөхөл сөнөл, үймээн самууны тэнгэрийн нэрээр нэрлэгдсэн уг солир дэлхийгээс ойролцоогоор 31 мянган км-ийн зайтай зөрж өнгөрөх гэнэ. Сансар огторгуйн аварга том биет дэлхийд ийм ойрхон дөхөж ирэх тохиолдол тун ховор болохыг НАСА-гийн мэдэгдэлд онцолсон байна. Апофис солирын голч ойролцоогоор 370 метр аж.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 10 жилийн дараа тохиох энэхүү үзэгдэл огторгуйн биет, солир судлаачдад солирыг ойроос ажиглах таатай боломж юм. Апофис-99942 солирыг Америкийн одон орон судлаачид 2004 онд илрүүлсэн бөгөөд нарны тойрог зам дагасан аялал хийгээд ирээдүйд туулах зам, бүтэц болоод хэлбэр, хэмжээг нь судлах ажил үргэлжилж байгаа аж. Одоогоор уг солирын дэлхийд үзүүлэх нөлөөг эрдэмтэд хараахан тооцоолж, тогтоогоогүй байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ