CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хөххот Сэлэнгэ аймагтай эгч дүүгийн холбоо тогтооно

05-06-2019 15:42

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххот, Монгол Улсын Сэлэнгэ аймаг хоёрыг албан ёсоор эгч дүү хот, аймаг болгох ажил эхэлжээ. Хөххотын дарга Фэн Юүжэн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нар харилцан ойлголцлын санамж бичигт өнгөрсөн сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан байна.
ӨМӨЗО-ны Хөххот нь 2009 оноос хойш гадаад харилцаагаа хөгжүүлэхээр Монгол Улсын олон аймаг, хот сууринтай хөдөө аж ахуй, мал аж ахуй, боловсрол, бизнес зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлжээ. Тус хотын дарга Фэн Юүжэний хэлснээр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тэгш ой тохиож буй энэ онд Өвөрмонголын засаг захиргааны төв хот Сэлэнгэ аймагтай эгч дүүгийн харилцаатай болж буй нь түүхэн онцгой явдал юм. Талууд цаашид олон салбарт, тэр дундаа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ хэмээн тэрбээр мөн онцолсон байна. 

  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ