CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнд зориулан марк гаргалаа

05-05-2019 11:22

 Хятадын нийслэл Бээжин хотноо 2019 оны Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн энэ сарын 28-нд нээлтээ хийсэн. Энэ хүрээнд “Үзэсгэлэнт гэр орон” нэртэй урлагийн үдэшлэг тус өдөр болсон юм. Мөн үзэсгэлэнд зориулан дурсгалын пасспортыг албан ёсоор гаргасан бөгөөд ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүрүүдээр худалдаалах гэнэ. Түүнчлэн энэ сарын 29-нд Хятадын Шуудангийн газраас “2019 оны Хятадын Бээжин хот дахь  Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн” нэртэй шуудангийн дурсгалын маркыг хэвлэн гаргажээ. Энэхүү марк нь хоёр ширхэгээс бүрдэх бөгөөд мөн ил захидалтай аж.
 Сонирхуулахад, Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн нь ирэх аравдугаар сарын 7-ныг хүртэл 162 хоног үргэлжилж, хамрах цар хүрээ, хэмжээгээр дэлхийн хамгийн том үзэсгэлэн хэмээн нэрлэгдэж байгаа юм. Үзэсгэлэнд 110 улс, олон улсын байгууллага болон Хятадын 30 гаруй муж, өөртөө засах орон оролцож байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ