ӨМӨЗО-ын гадаад худалдааны эргэлт нэмэгджээ
05-05-2019 11:19
БНХАУ-ын ӨМӨЗО-ны гадаад худалдааны эргэлт 2019 оны эхний гурван сарын байдлаар 11.2 хувиар өссөнийг “Синьхуа” агентлаг уламжилжээ. Тухайлбал, импорт болон экспортын нийт хэмжээ мөн хугацаанд 26.2 тэрбум юань буюу 3.89 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулбал 11.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэж Гаалийн алба онцолжээ. Үүнээс экспортын хэмжээ 9.25 тэрбум юаньд хүрсэн бол харин импорт нь 16.9 тэрбум юаниар хэмжигдэж буй.
“Нэг бүс- Нэг зам” санаачлагад нэгдсэн орнуудтай 16.7 тэрбум юанийн худалдаа хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.8 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ нь Өвөрмонголын нийт худалдааны эргэлтийн 63.7 хувийг бүрдүүлж байна.
Гаалийн ажилтнуудын мэдээлснээр, ӨМӨЗО-ы хамгийн том худалдааны түнш болох Монгол улстай хийсэн худалдаа эргэлтийн хэмжээ 29.3 хувиар өсөж 7.49 тэрбум юаниар хэмжигдэж байна.