CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Сяоми” Чилид дэлгүүрээ нээв

05-05-2019 11:27

 Хятадын инноваци технологийн компани болох “Сяоми” Чили улсад анхны дэлгүүрээ энэ сарын 27-нд нээсэн байна. Тодруулбал, Чилийн нийслэл Сантьяго хотын зүүн хэсгийн хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төвд дэлгүүрээ нээжээ. “Сяоми” компани өнгөрсөн 2018 оны арван хоёрдугаар сараас тус улсын зах зээлд албан ёсоор бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн бөгөөд 2019 онд Чилид нийт зургаан дэлгүүр нээхээр төлөвлөсөн аж. Түүнчлэн шинэ гар утас болон ухаалаг тоног төхөөрөмж гэх мэт бүтээгдэхүүнүүдээ тус улсын зах зээлд борлуулахаар зэхжээ. Хүмүүс дэлгүүр нээх өдрийн өмнөх шөнөөс эхлэн дугаарласан бөгөөд нээлтийн өдөр 1500 гаруй хүн тус дэлгүүрээр зочилсон гэнэ.
  Одоогийн байдлаар “Сяоми” компани нь Мексик, Колумб, Уругвай, Чили гэх мэт Латин Америкийн олон оронд дэлгүүрээ нээгээд байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ