CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөдөлмөрчдийн баярын амралтаар 68.2 сая хүн тээвэрлэнэ

05-05-2019 11:38

Хятадын Төмөр замын газар Хөдөлмөрчдийн баярын амралт буюу дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 4-ны хооронд 68.2 сая хүн тээвэрлэх урьдчилсан тооцоо гаргажээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 6.73 саяар нэмэгдсэн гэсэн үг юм. Харин өдөрт дунджаар 13.64 сая хүн тээвэрлэх бөгөөд энэ нь 10.9 хувиар өссөн үзүүлэлт аж.
Энэ жилийн “Тавдугаар сарын 1-н” буюу Хөдөлмөрчдийн баярын амралт нийт дөрвөн хоног үргэлжилж буй. Иймээс ч баярын амралтаа тохиолдуулан аялах хүмүүсийн тоо ч их байгаа гэнэ. Холбогдох байгууллагын гаргасан тооцоогоор хамгийн оргил ачаалалтай үе бол тавдугаар сарын 1-ний 09.00-12.00 цаг. Тэр дундаа 10.00-11.00 цагт аялагчдын олонх нь зорьсон газар руугаа хөдлөх аж. Харин тэдний буцаж ирэх оргил ачааллын үе нь тавдугаар сарын 4-ны 14.00-20.00 цаг бөгөөд ялангуяа 16.00-17.00 цагийн хооронд ачаалал дээд зэрэгтээ хүрэх юм байна.
Түүнчлэн аялагчдын хамгийн ихээр зорьж очих газраар Гуанжоу хот нэрлэгджээ. Бээжин, Сүжоу, Шэньжэн, Шанхай, Ханжоу, Наньжин, Чэндү, Тяньжинь, Шиан хотууд удаах байрт орсон байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ