CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эрчим хүчний салбарт 27 их наяд ам.долларын хөрөнгө оруулна

04-29-2019 15:46

“Бүс ба зам” санаачилгын хүрээнд олон улсын эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 2050 он гэхэд 27 их наяд ам.долларт хүрэх тооцоо гарчээ. Үүний 20 их наядыг шинээр цахилгаан станц барьж байгуулахад, үлдсэн 7 их наядыг цахилгаан, эрчим хүчний бусад дэд бүтцийг сайжруулахад зарцуулах гэнэ. Энэ бүх хөрөнгө оруулалт 200 сая гаруй ажлын байр шинээр бий болгох бөгөөд Дэлхийн эрчим хүчний холболт хөгжүүлэлт, хамтын ажиллагааны байгууллагаас (GEIDCO) мэдээлснээр энэ нь олон улсын харилцаанд олон эерэг үр дагавар авчрах юм.
Бээжин хотноо болж өндөрлөсөн “Нэг бүс нэг зам”-ын орнуудын хамтын ажиллагааны хоёрдугаар чуулганы үеэр тус байгууллага НҮБ-ын харьяа агентлагууд, Засгийн газрууд болон олон улсын байгууллага, их дээд сургуулиудтай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын гурван багц санамж бичигт гарын үсэг зуржээ. Тэр бүх шинэ гэрээ хэлцэл нь “Нэг бүс нэг зам”-ын гишүүн орнуудын цахилгаан, эрчим хүчний хангамжийг аюулгүй, цэвэрхэн эх үүсвэртэй, эдийн засгийн үр өгөөжтэй, тогтвортой, байгальд ээлтэй, басхүү орон нутгийн хөгжлийг дэмжсэн байлгахад голлон анхаарсан аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр