CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

​2019 оны Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн нээгдэв

04-29-2019 12:34

 28-нд Бээжин хотноо 2019 оны Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн нээлт боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн байна.
Нээлтийн ёслолд, 11 орны удирдагч, тусгай элч, холбогдох олон улсын байгууллагын албаны хүн, олон улсын үзэсгэлэн худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгч, цэцэрлэгт хүрээлэнгийн нэр хүндтэй мэргэжилтнүүд зэрэг 900 гаруй хүн оролцжээ.
"Эко амьдрал, үзэсгэлэнт гэр орон" сэдвийн хүрээнд болж буй 2019 оны Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг 162 хоног үргэлжилж, 110 улс орон, олон улсын байгууллага оролцох бөгөөд Хятадын 31 муж, хот, өөртөө засах орон, Хонконг, Макао, Тайвань зэрэг 120 гаруй албан бус талынхан үзэсгэлэнд оролцох учраас үзэсгэлэн том цар хүрээтэй, тавигдах үзмэрийн тоо хэмжээ олон, A1 төрлийн үзэсгэлэнгийн рекордыг тогтоожээ. Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг Күнмин, Шанхайн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг, Хятадын олон улсын анхдугаар импортын яармагийн дараа, Хятад улсын зохиож буй дээд түвшний, өргөн цар хүрээтэй олон улсын яармаг юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ