CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

АНУ олон улсын зэвсгийн тунхагаас гарна

04-29-2019 15:42

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орноо Барак Обамагийн засаглалын үед нэгдэн орсон олон улсын зэвсгийн тунхагаас гаргаж буйгаа зарлалаа. Тэрбээр баасан гаригт Индианаполис хотод болсон Бүх Америкийн Урт бууны холбооны их хурлын үеэр хэлсэн үгэндээ “Бид тунхагт байгаа гарын үсгээ буцааж авна” хэмээгээд АНУ-ын Засгийн газар тун удахгүй дээрх тунхагаас гарах тухайгаа НҮБ-д албан ёсоор мэдэгдэнэ гэжээ.
Жижиг гар буунаас эхлээд цэрэг армийн томоохон зэр зэвсэг хүртэлх бүхий л галт зэвсгийн олон улсын худалдааг зохицуулах, түүнд хяналт тавих зорилготой Зэвсгийн худалдааны тунхаг (ATT) нь 2013 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 100 гаруй орны зөвшөөрөлтэйгөөр баталсан олон улсын гэрээ юм. Гэрээнд АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обама гарын үсэг зурсан ч тус улсын Сенат тунхагийг албан ёсоор дэмжээгүй байжээ.
Цагаан ордны одоогийн тэргүүний үзэж буйгаар энэхүү тунхаг нь АНУ-ын холбоотон орнууд, ойрын түншүүдтэйгээ хийх зэр зэвсгийн худалдаанд чөдөр тушаа болох тул улс орных нь эрх ашигтай харшилдаж байгаа аж. Түүний энэхүү байр суурийг олон улсын хүний эрхийн байгууллагууд ихэд буруушааж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ