CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Италийн ерөнхий сайдыг хүлээн авч уулзав

04-29-2019 11:46


27-нд Бээжинд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадад ирж Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалтад оролцож буй Италийн ерөнхий сайд Гиусеппе Контег хүлээн авч уулзав. Ши Жиньпин: Итали улс өрнөдийн их гүрнүүд дотроос Хятадын талтай Бүс ба замыг хамтдаа бүтээн байгуулах хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичигт хамгийн түрүүнд гарын үсэг зурсныг Хятадын тал өндрөөр үнэлэн сайшааж байна. Бид Италийн талтай хамт Бүс ба замын бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулан, Хятад, Европ Бүс ба замыг хамтдаа бүтээн байгуулах үлгэр жишээ болгоход бэлэн байна гэжээ.

Тэрээр: Хоёр тал худалдаа, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологи, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэн, Хятад, Италийн харилцааг улам их үр дүнд хүргэж, хоёр орны ард түмний найрсаг хамтын ажиллагааг ахиулах хэрэгтэй. Хоёр тал Хятад, Италийн харилцааны стратегийн агуулгыг чухалчилж, дэлхийн засаглалын системийг боловсронгуй болгох, чөлөөт худалдаа, олон талт үзлийг хамгаалах зэрэг талын зохицуулалт, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Хятад, Европын харилцааны хөгжлийг ахиулахад улам их үүрэг гүйцэтгэхийг Италийн талаас хүсэж байна гэжээ.

Конте, Хятадын тал Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулганыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд, чуулганы нээлтийн ёслолд Ши Жиньпин даргын хэлсэн үг, дугуй ширээний уулзалтад тавьсан илтгэл маш их стратегийн чанартай болж, олон улсын хамтын нийгэмлэг Бүс ба замаас дэлхий нийтэд бүтээх гол ашигтай талыг тодорхой ойлгож мэдсэн юм гэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ