CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

​Гүн зузаан нөхөрлөлөө үүрд эрхэмлэнэ

04-29-2019 12:04

"Сайн найз, хуучин анд Ши Жиньпин даргатай 19 дэх удаагаа уулзлаа. Би энэ гүн зузаан нөхөрлөлөө үүрд эрхэмлэнэ. "

28-нд, АИХ-ын ордонд, Ши Жиньпин дарга Казахстаны анхны ерөнхийлөгч Назарбаевтэй уулзав. Уулзалтын үеэр, Назарбаев хуучин анд, сайн найз Ши Жиньпинд энэ үгээ хэлсэн юм.

79 настай Назарбаев өнгөрөгч сард Казахстаны ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн юм. Энэ удаад тэрээр Казахстаны анхны ерөнхийлөгчийн хувиар Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалтад оролцож байгаа юм. Уулзалтын явцад, Ши Жиньпин Назарбаевт хандан: Чуулга уулзалтад таны хэлсэн тодорхой үзэл баримтлал бидэнд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм. Хятадын тал нарийн нягт судлан хэрэгжүүлэх болно гэжээ.

30 орчим жил төр барихдаа, Назарбаев Казахстаны улс төрийн салбарт "мөнх ногоон нарс" явж, Хятадтай найрсаг харилцаагаа төлөвшүүлж чадсан юм. 25 удаа Хятадад айлчилж, Назарбаев Хятадад хамгийн олон ирсэн гадаадын удирдагчдын нэг боллоо. Хятадын тал түүнд зориулж тусгай ёслолын ажиллагаа зохион байгуулсан байна.

АИХ-ын ордны төв танхимд эгшиглэсэн ёслолын хөгжмийн дунд Ши Жиньпин дарга Казахстаны анхны ерөнхийлөгч Назарбаевт БНХАУ-ын гадаад хэргийн хамгийн дээд хүндэтгэл "Найрамдлын одон"-г зүүлгэж, хоёр сайн найз гар барин тэврэлджээ. Ши Жиньпин: Анхны ерөнхийлөгч Назарбаев олон улсад нэр хүндтэй улс төрч бөгөөд Хятад, Казахстаны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлсэн гавьяатан юм гэжээ.

Тэрээр: Бид түүхэнд үлдсэн хилийн асуудлыг эхлэж шийдвэрлэн, газрын тосыг хил дамнан зөөвөрлөх хоолойг эхэлж тавин, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эхэлж байгуулан, Хятад, Казахстаны харилцааг шат ахиулан хөгжүүллээ гэжээ. Назарбаев: Казахстан, Хятадын иж бүрэн стратегийн харилцааны төлөөх миний зүтгэлийг Хятад улс өндрөөр үнэлж буйг энэ одон харууллаа. Хятад улсын удирдлагтай тогтоосон гүн зузаан найрамдал, итгэлцэл миний сэтгэл зүрхэнд мөнх хоногшино гэжээ.

Хятад, Казахстан Бүс ба замыг хамтран байгуулагч юм. 2013 онд Ши Жиньпин дарга Казахстанд Торгоны замын эдийн засгийн бүсийг хамтран байгуулах санаачлагыг анх дэвшүүлжээ. Ши Жиньпин дарга мөн өдөр хэлсэн үгэндээ: Бүс ба замыг хамтран байгуулах хүрээнд Хятад, Казахстан анх үйлдвэрлэлийн салбарт хамтран ажилласан юм. Хятад, Какахстаны хамтын ажиллагааны ололт амжилт, ач холбогдол хоёр талд төдийгүй олон улсын нийгэмлэгт давуу талаа харилцан нөхөж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх үлгэр жишээ болж, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад эерэг энергиэр сэлбэсэн юм гэжээ.
 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ