CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Макаог зорих жуулчдын тоо нэмэгдсээр байна

04-29-2019 15:52

БНХАУ-ын Макао тусгай захиргааны бүсэд зорчих жуулчдын тоо нэмэгдсээр байгааг “Синьхуа” агентлаг онцлов. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 48.4 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад 12.6 хувиар нэмэгдсэн тоо  хэмээн бүсийн Цагдаагийн газар мэдээлж байна.
Үүний зэрэгцээ аялал жуулчлалын нэгэн чухал бүс гэгддэг Макаог зорих хятад жуулчдын тоо эрс нэмэгдсэн бөгөөд эх газраас жуулчны статустай бүс рүү нэвтэрсэн хүний тоо 10 сая гарсан нь өмнөх жилийн эхний дөрвөн сарын байдалтай харьцуулахад 21 хувиар өсчээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр