CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Петер Маурертэй уулзав

04-29-2019 11:56

28-нд Дяо-Юйтай төрийн зочид буудалд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Швейцарийн холбооны дарга Петер Маурертэй уулзав.

Ли Кэчян: Швейцарь бол БНХАУ-ыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон өрнөдийн орнуудын нэг юм. Хятад, Швейцарь найрсаг харилцааны уламжлалтай. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын харилцаа харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээр тасралтгүй хөгжиж ирсэн юм. Ши Жиньпин дарга тантай хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг шинэ эрч хүчээр сэлбэлээ. Бид Швейцарийн талтай улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, дээд хэмжээний хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, хамтын ажиллагааны нөөцийг дайчилж, Бүс ба зам санаачлагыг Швейцарийн хөгжлийн стратегитай холбон, хоёр талт хөрөнгө оруулалтаа өргөтгөж, дээд технологийн үйлдвэрлэл, банк санхүү, шинжлэх ухаан технологи, инновац зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.
 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр