CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тэнгисээс пуужин хөөргөнө

04-29-2019 15:43

 Тэнгисийн уснаас хөөргөх Хятадын анхны пуужин ирэх зургадугаар сард задгай сансарт гарахаар болжээ. “Long March-11” нэрт пуужин дэлхийн тойрог замд гарсан цагаасаа хиймэл дагуул хөөргөх, хянах үүрэг гүйцэтгэх юм байна. Энэхүү тээвэрлэгч пуужингийн сансарт авч гарах хиймэл дагуулуудыг Хятадын “Чань Гуань” хиймэл дагуулын технологийн компанид тусгайлан бүтээж буй бөгөөд одоогоор уг компанийн “Жилинь-1” загварын 12 хиймэл дагуул задгай сансарт ажиллаж байгаа аж.
Хятад улс далай тэнгисийн уснаас пуужин хөөргөх технологид хэдийнээ дэлхийд тэргүүлэгчийн нэг болжээ. Дээрх “Чань Гуань” компаниас мэдээлснээр зөвхөн энэ оны сүүлч гэхэд тус улс 20 хиймэл дагуул шинээр хөөргөх гэнэ. Ингэснээр сансарт ажиллах Хятадын хиймэл дагуулын тоо 32-т хүрэх аж. Мэргэжилтнүүдийн онцолдогоор тэнгисээс пуужин, хиймэл дагуул хөөргөх нь хуурай газар дээрх нарийн ажиллагаанаас илүү аюулгүй, илүү чөлөөтэй байдаг байна. Хэрэв зургадугаар сарын ажиллагаа амжилттай болбол тэнгисээс пуужин хөөргөх технологийг “Бүс ба зам”-ын орнуудад нэвтрүүлэх аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр