CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дижитал эдийн засгийн хөгжлийг гүнзгийрүүлнэ

04-28-2019 10:35

  

27-нд Бээжингийн Яньчи нуурын олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд Бүс ба замын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулганы дугуй ширээний уулзалт боллоо.

Ши Жиньпин: Талууд хамтын ажиллагааны гол талаа тодорхойлж, дэд бүтцээ бүх талаар харилцан холбох ажлыг эрчимжүүлэхийг хүсэж байна. Бид дэд бүтцийн тоног төхөөрөмжөө холбохыг чухалчилж, ухаалаг үйлдвэр, дижитал эдийн засаг зэрэг тэргүүний салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, инновацаар хөдөлгүүр болгосон хөгжлийн стратеги хэрэгжүүлнэ. Зах зээлээ улам нээлттэй болгож, худалдаа хөрөнгө оруулалтыг хялбарчлах үйл явцаа ахиулан, бараа бүтээгдэхүүний гүйлгээг саадгүй болгоно. Улан ургальч хөрөнгө босголтын систем, олон давхаргын хөрөнгийн зах зээл байгуулна. Баялаг агуулгатай, олон хэлбэрийн хүмүүнлэгийн солилцоо өрнүүлж, ардын амьдралын салбарт улам олон хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлнэ. Цогцоор нь хэлбэл, дэд бүтцээ харилцан холбож, дэд бүтцийн барилга байгуулалтаар гол болгон, аж үйлдвэрийн төвлөрөл, эдийн засгийн хөгжил, ардын амьдралыг сайжруулах зэрэг ерөнхий үр дүнд хүрнэ гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ