CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Гутерриштэй уулзав

04-28-2019 14:26

26-нд Дяо-Юйтай зочид буудалд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзжээ.

Ли Кэчян: Олон улсын өнөөгийн нөхцөл байдал ээдрээтэй байна. Олон улсын үйл хэрэгт НҮБ гол үүрэг гүйцэтгэх ёстой. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон, хөгжиж буй хамгийн том орны хувьд Хятад улс олон талт үзэл баримтлал, НҮБ-аар төв болгосон олон улсын систем, ДХБ-аар гол болгосон олон талт худалдааны тогтолцоог хамгаалдаг. Дэлхий дахиныг энх тайвнаар хөгжүүлэхэд НҮБ-ын үндсэн дүрэмд тусгагдсан зарчим, үзэл баримтлалыг дагаж мөрдөх ёстой. Ингэснээр хүн төрөлхтнийг амар амгалан байлгаж, эдийн засгийг хөгжүүлж чадна. Энэ нь олон орны хоёр талт хамтын ажиллагаанд олон улсын сайн орчин бий болгоход ашигтай. НҮБ олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэхийг Хятад улс дэмжинэ. НҮБ болон түүний дэргэдэх агентлагуудтай нягт хамтран ажиллаж, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг ахиулан, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Өмнөд-Умардын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, цаг уурын өөрчлөлт зэрэг ээдрээтэй асуудалтай хамт тэмцэж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Гутерриш: Өнөөгийн олон талт хамтын ажиллагаа ноцтой сорилтуудтай тулгараад байгаа бөгөөд олон талт үзэл баримтлал, олон талт тогтолцоо, олон талт хамтын ажиллагаа аль ч цаг үеэс илүү шаардлагатай боллоо. Олон талт үзлийг баримталбал 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлж, ядуурлыг бууруулан, цаг уурын өөрчлөлт зэрэг хүн төрөлхтөнд тулгарч буй том асуудлыг шийдвэрлэж, өмнөд умардын хөгжлийн ялгааг багасгаж чадна. Хятад улсын Бүс ба зам санаачилга НҮБ-ын хөгжлийн зорилтыг дэмжих, дэлхий дахины сорилтыг үр ашигтай даван туулахад ашигтай бөгөөд энэ нь талуудад боломж олгож байна гэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ