CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

"Бүс ба зам"-ын хоёрдугаар форум Бээжин хотноо эхэллээ

04-26-2019 13:20

“Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны дээд хэмжээний хоёрдугаар чуулган өнөөдөр Бээжин хотноо эхэллээ.
р сарын 25-аас 27-ны өдрүүдэд болох энэхүү арга хэмжээнд 40-өөд орны төрийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын Валютын сангийн тэргүүн, 150 гаруй улс, олон улсын 50 гаруй байгууллагын өндөр дээд албаныхан нийлсэн нийт 5000 гаруй төлөөлөгч оролцож байна. Анхны форум 2017 онд болсон бөгөөд 29 төрийн тэргүүн, 140-өөд улс, олон улсын 80 гаруй байгууллагын 1600 гаруй төлөөлөгч оролцож байсан юм. "Ил тод байдлыг дээдлэн, хөгжил цэцэглэлтийн үр өгөөжийг хамтаар эдэлье" сэдэвтэй энэхүү форум нь агуулга, цар хүрээгээрээ 2017 оныхоос ихээхэн тэлсэн, дэлхийн олон нийтийн анхаарлын төв дэх арга хэмжээ болж байгаагаараа ихээхэн онцлог. Энэ үеэр практик хамтын ажиллагааны чиглэлээр анхаарал хандуулах 12 дэд форум болно. Түүнчлэн бизнес эрхлэгчдэд зориулсан бага хурлыг анх удаа форумын хүрээнд зохион байгуулахаар болжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр