CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тяньжинд хөрөнгө оруулалтын яармаг болж өнгөрлөө

04-26-2019 13:51

 БНХАУ-ын Тяньжин хотод болж өнгөрсөн худалдаа, хөрөнгө оруулалтын яармагийн үеэр нийт 69 тэрбум юань буюу 10.2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний 151 төслийн гэрээ хэлэлцээр байгуулсан тухай “Синьхуа” мэдээллээ.
Дээрх төслүүдийн 12 нь 1.68 тэрбум юанийн өртөгтэй,  өндөр технологи, анагаах ухаан, биотехнологийн  салбарт хэрэгжүүлэх, олон улсын хэмжээний  төсөл байгаа аж.
Яармаг худалдаанд оролцсон компаниуд 100 сая орчим юанийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулсан бөгөөд дотоод, гадаадын компаниудын хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалт татах, бараа бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулахад чиглэсэн чухал арга хэмжээ болсныг хотын захиргаа онцолж байна.
 36 орон, бүсийн 2400 байгууллага, компани, 130 мянган хүн оролцсон энэхүү яармаг “Нээлттэй байдал, олон тал хамтын ажиллагаа, өндөр хөгжил” уриан дор болж өнгөрсөн юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр