CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай уулзав

04-26-2019 10:19

 Синьхуа агентлагийн мэдээ, 24-нд, Дяоюйтай төрийн зочид буудалд, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Унгарын ерөнхий сайд Виктор Орбаныг хүлээн авч уулзав.

Ли Кэчян: өнөө Хятад Унгарын харилцаа эрүүл тогтвортой хөгжиж байна. Хятад Унгар хоёр орны уламжлалт эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнтэй, шинэ хөгжилтэй байгаа төдийгүй эдийн засгийн шинэ салбарууд ч хөгжлийн уужуу боломжтой байна. Хоёр орны жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн шинийг бүтээх эрч хүч эрчимтэй хөгжиж, харилцан нөхөх боломж сайн байна. Бид Нэг бүс нэг зам санаачилгыг Унгарын Хөгжлийн стратегитай холбож, хамтдаа зөвдөн, хамтдаа бүтээн байгуулж, нийтээрээ хуваалцах зарчмыг мөрдөж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх ёстой. Хятад Унгарын хамтын ажиллагааны цогц Унгар-Серби чиглэлийн төмөр замын Унгарын хэсгийн төмөр замыг байгуулах төслийн эрхийг авсанд баяртай байна. Энэ бол тус төслийн чухал алхам юм. Бид Унгарын талтай хамтдаа төслийн хөрөнгийг босгох, барилгыг байгуулахдаа олон улсын стандартад нийцсэн, ил тодорхой зарчмыг мөрдөнө. Хятад- Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа (“16+1 хамтын ажиллагаа”) бол ажил хэрэгч хамтын ажиллагааны индэр тул Европын холбооны эв санааны нэгдэл, Европ тивийн интегралчлалын үйл явцыг ахиулахад тустай юм. Бид Унгарын талтай хамтдаа хамтын ажиллагаагаа үр дүнд хүргэж, Хятад-Төв Зүүн Европын орнууд, Хятад-Европын харилцааг ахиулахад бэлэн байна гэжээ.

Виктор Орбан: Хятад улс урт хугацааны турш Унгарын орчин үеийн хөгжилд нааштай үүрэг гүйцэтгэж ирснийг бид дээд хэмжээгээр үнэлдэг. Хятадын аж ахуйн нэгжүүдийн Унгарт үргэлжлэн хөрөнгө оруулж үйлс босгохыг дэмжинэ гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ