CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шинжааны цэцэрлэг робот багштай болжээ

04-26-2019 13:33

Хятадын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Өрөмч хотын “Айди” хэмээх цэцэрлэг робот багштай болжээ. Метр гаруйхан өндөр Шяопань хэмээх уг робот Бээжин хотод төвтэй “Evolver” компанийн бүтээл аж. Цэцэрлэгийн туслах багшийн үүрэг гүйцэтгэх Шяопань нуруундаа дэлгэцтэй, цээжиндээ хоол, цайгаар үйлчлэх тавцантай, гэдсэндээ хоёр чанга яригчтай гэнэ. Робот багш мөн хүүхдүүдтэй тоглож наадахаар программчлагдсан бөгөөд асаах бүрт “Өглөөний мэнд, хүүхдүүд ээ! Цэцэрлэгтээ тавтай морил. Хамтдаа хөгжилдье” гэж хэлдэг байна. Бага насны хүүхдийг саатуулах элдэв хөгжилтэй авиа, хөгжим тоглох системийг ч мөн робот багшид суулгажээ.
Цэцэрлэгийн захиргаа болон эцэг эхчүүд Шяопань роботод ихэд сэтгэл хангалуун байгаа аж. “Айди” цэцэрлэгт хоёр долоо хоног ажилласан Шяопань хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлсэн тул Шинжааны бусад цэцэрлэгт мөн ижил робот турших ажлыг албаныхан зохион байгуулж буй аж. Өрөмч хот дахь “Санлянь” хүүхэд хөгжлийн төвд саяхан 4-16 насны хүүхдүүдэд зориулсан робот бүтээх, программчлах анги шинээр нээгджээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ