CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нисэх онгоцны шинэ буудал руу төмөр зам тавилаа

04-26-2019 13:49

 Энэ оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй Бээжингийн “Дашин” нисэх онгоцны буудал руу хүргэх төмөр замын эхний шугамыг тавьсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.
Шугам тавих ажил ерөнхийдөө дуусаж, одоо цахилгаан угсралтыг хийж байгаа бөгөөд ирэх найман сарын сүүлч, есдүгээр сарын эхээр нээлтээ хийж, галт тэрэг зорчиж эхэлнэ.
Нисэх онгоцны “Дашин” буудал хүрэх 41.4 км урт энэхүү хурдны төмөр зам Бээжингийн Фэнтай, Дашин дүүргээр дамжин өнгөрөх гурван зогсоолтой байх ажээ. Эхний ээлжинд жилдээ 45 сая зорчигчид үйлчлэх хүчин чадал бүхий нисэх буудал руу хүрэх хурдны замууд, метрог  одоогоор тавьж, энэ зундаа багтаан дэд бүтцийн ажлуудыг дуусгахаар төлөвлөж байгаа аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ